Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хараа голын төмөр бетонон гүүр нурах магадлал өндөр байна

2017-07-04

        Дархан-Уул аймгийн Дархан сумын Ширээ нурууны 3000 гаруй иргэд цаашлаад Дархан хотын иргэдийн байнга зорчдог хэсэг бол Хараа голын төмөр бетонон гүүр. 1991 онд ашиглалтад орсон Хараа голын 135 у/м төмөр бетонон гүүрэнд одоог хүртэл засварын ажил хийгдэж байгаагүй ажээ. Өнөөдрийн байдлаар гүүрний тулгуур баганууд бяцарч хүнд даацын тэрэг явах боломжгүй болж эрсдэлтэй байдал үүсээд байна. Улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн болон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч, аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлтүүдээр гүүрний хамгаалалтын бетон эвдэрч ажлын арматур ил гарсан, зорчих хэсэг 10-12 см суултад орсон, хэв гажилтын заадас эвдэрсэн, засварын тулгуурын ригелийн тэнхлэгийн хэмжээ алдагдсан зэрэг ноцтой эвдрэлүүд гарч яаралтай засварлах шаардлагатай байгаа ажээ. Дархан-Уул аймгийн мэргэжлийн байгууллагуудын зүгээс тээврийн хэрэгслийг нэг чиглэлээр нэвтрүүлэх, 5 тн хүртэлх даацын хязгаарлалт тавих зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг авч байгаа боловч гүүрийн ашиглалтын байдал улам муудаж, зорчигч, ачаа тээврийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж, техникийн холбогдолтой осол гарах, гүүр нурах магадлал улам ихэсчээ. 

       Аймгийн Засаг даргын тамгын газар 2013 онд холбогдох мэргэжлийн байгууллагаар гүүрийн засварын ажлын зураг төслийг хийлгэж 1.1 тэрбум төгрөгийн төсвийн тооцоо гаргасан боловч санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх боломжгүйгээс гүүрний засварын ажлыг өнөөдрийн хүртэл эхлүүлж чадаагүй байгаа юм байна. Иймд гүүрний байгууламжийн эвдрэлийн хэмжээ өдөр ирэх тусам даамжирч, нурах, иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирох ноцтой байдал үүсч болзошгүй байгаа учраас холбогдох яамдууд анхаарал хандуулж хөрөнгийн асуудлыг яаралтай шийдвэрлэж, засварын ажлыг мэргэжлийн байгууллагаар батлагдсан зураг төслийн дагуу нэн даруй гүйцэтгүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%