Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Д.Ц.Эрдныеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээж авав

2017-07-05

Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат өнөөдөр /2017.07.05/ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдныеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улан-Үд хот, Дархан хот ах дүү найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид 2 хотын бизнес эрхлэгчдийн хамтран ажиллах нөхцөлийг сайжруулж, мөн орон нутгийн үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг харилцан өөрийн зах зээлд нийлүүлэх, худалдан борлуулахад дэмжин ажиллах тухай онцоллоо.
Мөн үеэр Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Д.Ц.Эрдныеевич Буриад, Монголын ард түмэн цус нэгтэй ахан дүүс гэдгээ бид үргэлж санаж явдгаа илэрхийлэн Буриад Улсын бизнес эрхлэгчид Монгол Улсаас тэр дундаа ах дүү найрамдалт харилцаатай Дархан-Уул аймагтай худалдаа, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах сонирхол их байгаа учраас түүхий эд болон бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана гэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%