Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМАГТ БӨӨР ОРЛУУЛАХ ЭМЧИЛГЭЭГ АНХ УДАА ЭХЛҮҮЛЛЭЭ

2017-07-13

Эрүүл мэндийн яам болон аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт гемодиалезын аппарат тоног төхөөрөмжийг хүлээн авч, бөөрний дутагдалтай үйлчлүүлэгчид орон нутагтаа түргэн шуурхай, цаг алдахгүй эмчилгээнд хамрагдах боломжтой болсон талаар өмнө нь мэдээллэж байсан. Аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч, сувилагч, техникч нар эмчилгээг хийх сургалтанд хамрагдаж, үйлчлүүлэгчээ хүлээн авах бэлтгэл ажлаа хангаснаар өнөөдөр буюу 7 дугаар сарын 6-ны өдөр бөөр орлуулах эмчилгээний анхны үйлчлүүлэгчдээ хүлээн авч цус шүүх үйл ажиллагаа 2 үйлчлүүлэгчдэд амжилттай хийгдлээ.2

Дээрх эмчилгээнд УНТЭ-ийн Гемодиализийн тасгийн сувилагч Гантогоо, техникч Ганбаяр нар ЭМГ-ын даргын урилгаар хүрэлцэн ирж Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, техникч нартай хамтран ажиллаж, гардан үйлдэл дээр сургаж дадлагажууллаа. Маргааш өглөө дахин 2 үйлчлүүлэгч бөөр орлуулах эмчилгээнд хамрагдах юм. Аймгийн хэмжээнд бөөрний архаг дутагдалтай, бөөр орлуулах эмчилгээнд хамрагдах шаардлагатай 48 иргэн байдгаас 18 нь УНТЭмнэлэгт, 30 нь хувийн хэвшлийн эмнэлгүүдэд эмчлүүлдэг байсан бөгөөд одоо аймагтаа гэртээ ойр эмчилгээнд хамрагдах боломжоор хангагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%