Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАНЧУУД 10 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХАНДИВЛАВ

2017-07-17

Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар ой хээрийн түймэр гараагүй бөгөөд хөрш зэргэлдээ Сэлэнгэ аймгийн нутагт их хэмжээний түймэр гарч байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал сумын нутаг дэвсгэрт гарч байгаа ойн түймэр дээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 30-н албан хаагч 2017 оны 07 дугаар сарын 12-ноос эхлэн 2 авто машинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа юм. Эдгээр алба хаагчдад туслах аянг Дархан-Уул аймгийн иргэд аж ахуй нэгж байгууллагууд санаачлан 3 хоног өрнүүлжээ. “Эх орны төлөө хамтдаа нэгдье” уриалгатай хандивын аяныг 2017 оны 07 дугаар сарын 15-ны оройн 19.00 цагаас эхлэн үдшийн 22.00 цаг хүртэл төв шуудангийн урьд талбайд 6-н залуу санаачлан явуулж нийтдээ 138 хүн биечлэн оролцож хүнсний бүтээгдэхүүн ойролцоогоор 1,350,000 төгрөг орчимд, бэлнээр 1,165,500 төгрөгийн тусламж үзүүлж нийт 2,515,500 төгрөгийн тусламжийн эд зүйл бараа материал цуглуулан 7 дугаар сарын 15-ний орой 350.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Моностой, Гүнжийн даваанд гарч байгаа ойн хээрийн түймэрт дайчлагдан ажиллаж байгаа албан хаагчдад хүргэсэн. 2017 оны 07 дугаар сарын 16,17-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо, аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Г.Мөнхзул тэргүүтэй бүсгүйчүүдийн групп, Анд авто сервис дахин аян өрнүүлж нийтдээ 10 гаруй сая төгрөгийн хувцас хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн цуглуулжээ. Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр суманд гарсан ойн түймрийн 9 голомтод Дархан-Уул аймгийн Онцгой байдлын албанаас 30-н алба хаагч, 2 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Хөрш зэргэлдээ аймагтаа туслах аянд нэгдэн эд материал, хүнсний бүтээгдэхүүнээ өнөөдөр /2017.07.17/ Сэлэнгэ аймгийн удирдлагуудад гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%