Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийн талаарх цахим хурал боллоо

2017-07-19


          МУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал  оролцоог хангах тухайУИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын хүрээнд “Улсын Их Хурлын ажлын хэсгээс 21 аймаг, нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудтай цахим хурал зохион байгууллаа.

          Цахим хуралд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, Засаг дарга М.Бадамсүрэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, төлөөлөгчид, аймгийн төрийн захиргааны байгууллагын дарга нар  оролцов.

           Улсын Их Хурлын ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж,  төслийн талаар иргэдийн саналыг авах хэлэлцүүлгийг зохион байгуулах чиглэл өглөө.

Энэхүү хэлэлцүүлгийг Дорнод аймгийн сум, багийн түвшинд 8 сард багтаан зохион байгуулна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%