Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сүхбаатар дүүргийнхэн гал түймэртэй тэмцэхэд хандив өргөв

2017-07-20

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Э.Ганбатын санаачлагаар Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд ой хээрийн түймрийн хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа хүн бүхэнд сэтгэлийн болон мөнгөн тусламж үзүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн хадгаламж зээлийн хоршоодын удирдах зөвлөлийг уриалан хандивын аян өрнүүлэв. 
     Хандивын аянд Сүхбаатар дүүргийн Хурлын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, төлөөлөгч М.Алимаа, Л.Энхбаатар, А.Ганхуяг, Г.Баяраа, А.Галбаатар, Ц.Баттүвшин, Л.Давхарбаяр, Ц.Бат-Эрдэнэ, Ж.Цэцгээ, Ч.Мөнхбаатар, Сүхбаатар дүүргийн Хадгаламж зээлийн хоршоодын удирдах зөвлөл, тус зөвлөлийн дарга Б.Энхболд нар идэвх санаачлагатай оролцон нийт 1 сая 580 мянган төгрөгийг Онцгой байдлын Ерөнхий газрын газарт болон түймэр гарсан Сэлэнгэ сумын Түнхэл суманд тэргүүлэгч С.Эрдэнэболд биечлэн очиж хандивыг гардууллаа.
     Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газраас 11 дэх жилдээ зохион байгуулсан “Дээлтэй Монгол-2017” наадамд оролцон дэд байрт шалгарсан мөнгөн шагнал болох 720.000 мянган төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газарт хандивлалаа.
     Ойт хээрийн гал түймэртэй тэмцэхэд цаг үргэлж хамтдаа байсан аж ахуй нэгж, байгууллага, ТББ, иргэддээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%