Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 10 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2017-07-20

 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн X хуралдаан ЗДТГ-ын “Соёмбо” танхимд хуралдлаа. Тус хуралдаанаар доорхи асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

  1. Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэх ажлын хэсгийг батлах
  2. Аймгийн 2017 оны төсвийн 2-р улирлын гүйцэтгэл, ИТХ-ын 2016 оны 3-р хуралдааны “Аймгийн 2017 оны төсөв батлах тухай” 03-р тогтоолын 12-р заалт, ИТХ-ын 2017 оны 5-р хуралдааны “Аймгийн 2017 оны төсвийн тодотгол батлах тухай” 02-р тогтоолын 14-р заалтын хэрэгжилт
  3. Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай
  4. Хог хаягдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай /Ажлын албаны дүгнэлт/
  5. Усны тухай хуулийн 3, 4, 5, 6-р бүлгийн хэрэгжилтэд хийсэн Аудитын тайлан
  6. Шинээр хүссэн хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх тухай
  7. Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай гэсэн нийт 7 асуудлыг хэлэлцэж 6 тогтоол батлан, аймгийн Засаг даргад  Хуралдааны 1 тэмдэглэлээр үүрэг өгөв.

Мөн ИТХ-ын Тэргүүлэгчдийн X хуралдааны үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 7-р сарын 06-ны өдрийн 170 дугаар зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдсан Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэгч Б.Уранчимэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Д.Зоригтбаатар нарын шагналыг ИТХ-ын дарга Ц.Энхбат гардуулан өглөө.23

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%