Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СБД-ийн ИТХ-ын дарга Э.Ганбат “Ойн аж ахуйн сургалтын төв”-ийн нээлтэд оролцлоо

2017-07-21

     Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНСУ-ын нийгмийн халамжийн Кэй Ти энд Жи байгууллага, “Ногоон Ази сүлжээ” ОУ-ын ТББ-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд “Ойн аж ахуйн сургалтын төв” төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. 
     Төсөл 3 үе шаттай хэрэгжих бөгөөд эхний ажил болох Ойн аж ахуйн сургалтын төвийн барилгын ажлын нээлт өнөөдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Дамбардаржаад байрлах Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт боллоо.

      Нээлтийн ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун, KOICA-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Пак Сү-Ён, Ногоон Ази Сүлжээ ОУ-ын ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Ги Чул, БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг болон бусад албаны хүмүүс оролцлоо. “Ойн аж ахуйн сургалтын төв” төсөл нь 15 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Монгол орны ойн салбарт мэргэжилтэн бэлтгэх сургалтын байр болон дадлагын талбай байгуулж, ойжуулалтын болон газар тариалангийн мэргэжлийн сургалт явуулахын хамт амжиргааны төвшин доогуур иргэдийг хамруулан тэднийг чадавхижуулж эдийн засгийн бие даах чадварыг нь дэмжих зорилготой юм. 

      Улмаар энэхүү төслөөр дамжуулан Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх болон орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулах зорилт тавин ажиллаж байгаа юм.  Мөн шинэ сургалтын төвд хичээлийн анги танхим, хоолны газраас гадна хөдөө орон нутгаас ирж буй оюутнуудад дотуур байрны зориулалтаар ашиглах өрөө тасалгаануудыг ч иж бүрнээр нь тохижуулж өгчээ. Төсөл хэрэгжиж дууссаны дараа төслийн хүрээнд бий болсон сургалт, дадлагын байр зэрэг барилга байгууламжуудыг БОАЖЯ-нд хүлээлгэн өгөх ажээ.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%