Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Өвөлжилтийн бэлтгэл хангах талаар сумын удирдлагуудад чиглэл өглөө

2017-07-30

Нийт нутгаар гандуу байгаа тул өвөлжилт хүндэрч болзошгүй байгаад дүгнэлт хийж, мал сүргийг эрсдлээс хамгаалах, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах эдийн засгийн эргэлтэд оруулах талаар дараах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар чиглэл өглөө.
1. Аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй шефийн холбоо харилцааг сайтар зохион байгуулж ажиллах
2. Тухайн сумдаас малын гаралтай бүтээгдэхүүнийг байгууллага, хамт олны хэрэгцээнд нийцүүлэн нийлүүлэх, мөн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, мах бэлтгэн нийлүүлж болох үйлдвэр цехтэй хамтран ажиллах бүхий л бололцоог эрэлхийлэх
3. Зэргэлдээ, хил залгаа аймаг сумдын удирдлагууд, тусгай хамгаалалттай газрын захиргаатай гэрээ, хэлцэл байгуулж, мал оруулж өвөлжүүлэх газар нутгийг тохирч малчдыг оторт нүүлгэх бэлтгэлийг хангуулах
4. Хадлан бэлтгэх боломжтой аймгуудад хандаж өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх төлбөрийг малын гаралтай түүхий эд, малын махаар хийх гэрээ хэлцэл байгуулах
5. Цаг хүндэрсэн үед аливаа хэлбэрээр малчдад туслах хөдөлгөөн өрнүүлэх зэрэг нийтийг хамарсан ажлуудыг эртнээс зохион байгуулж ажиллах


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%