Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ АРД НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА

2017-08-04

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 15 дугаар хуралдаан  энэ сарын 4-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо. 
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч Л.Баярсайхан, Ц.Дуламжав, Н.Сайнболд, Х.Алтаншагай,  Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн,  ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат нар оролцож  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дүүргийн ард иргэдээр хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дүүргийн хэмжээнд иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх, сургалт, хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий ажлын хэсэг, хороодод иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх ажлын дэд хэсгүүд тус тус байгуулагдлаа. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах байр, танхим, тоног төхөөрөмжийг бэлтгэх, иргэдийн оролцоог хангах, зохион байгуулалтын арга хэмжээг авч, хэлэлцүүлгээс гарсан иргэдийн саналыг нэгтгэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэхийг ажлын хэсгийн ахлагч Ж.Лхагвасүрэнд үүрэг болгов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%