ГАВЪЯАТУУДЫН НЭРЭМЖИТ БАЙТ ХАРВААНЫ “А” ЗЭРЭГЛЭЛИЙН ТЭМЦЭЭН БОЛНО
Төв аймгийн “Таван сум” клуб нь 1993 оноос эхлэн Төв аймгийн ЗДТГ-тай хамтран байт харвааны спортыг орон нутагт хөгжүүлэн дэлгэрүүлэх,тив дэлхий,олимпийн наадмуудад Монгол улсын нэрийг дуурсгах шилдэг тамирчдыг бэлтгэхийн сацуу Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Монгол улсын Гавьяат тамирчин Монгол улсын анхны дэлхийн аварга Д.Дэмбэрэл, Баянцагаан сумын уугуул Монгол улсын гавьяат дасгалжуулагч Л.Жамьянсүрэн нарын дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Гавъятуудын нэрэмжит тэмцээнийг уламжлал болгон явуулж ирлээ. Энэ удаагийн гавьяатуудын нэрэмжит “А” зэрэглэлийн 17 дахь удаагийн тэмцээн нь 2017 оны 8-р сарын 3-6 ны өдрүүдэд Зуунмод хотноо зохион байгуулагдана. Тэмцээнд Монгол улсын шилдэг тамирчид болон ОХУ-ын Улан-Үдэ хотын баг тамирчид оролцохоор болоод байна. Иймд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.