Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ц.ЭНХБАТ БОЛОН АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХБНГУ-ЫН “ХИЛ ХЯЗГААРГҮЙ ШҮДНИЙ ЭМЧ НАР”-ЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2017-08-04

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл нар Төв аймагт ажилласан ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар”-ыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тус уулзалтад ХБНГУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Штефан Дуппел, “Хил хязгааргүй шүдний эмч нар” Олон улсын тусламжийн байгууллагын гүйцэтгэх захирал С.Туул болон аймгийн сумдад үзлэг, эмчилгээ хийсэн эмч нар оролцлоо.3

“Хил хязгааргүй шүдний эмч нар” байгууллагын 2 их эмч, 2 туслах ажилтан, 1 монгол шүдний эмч, орчуулагч нарын бүрэлдэхүүнтэй нийт 11 баг өнгөрсөн 7 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 3-ныг хүртэл Эрдэнэ, Архуст, Баян, Баянжаргалан, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Алтанбулаг, Зуунмод сумдад үзлэг, эмчилгээ хийсэн бөгөөд тус хугацаандаа үзлэг зөвлөгөөнд 4246, пломба 2368, шүд авалт 1275, шүдний чулуу түүлтийг 387 хүнд хийсэн байна.2

Тус байгууллагын 2 дугаар ээлжийн баг 8 дугаар сарын 8-29-ний өдрийн хооронд Заамар, Цээл, Угтаал, Борнуур, Батсүмбэр, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Сэргэлэн, Зуунмод сумдад ажиллах юм. “Хил хязгааргүй шүдний эмч нар” Олон улсын байгууллага нь 9 оронд 50 гаруй сууурин болон явуулын шүдний эмнэлэг байгуулсан байна.5

Манай аймагт 2007 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2007-2017 оны хооронд давхардсан тоогоор 53 сумын 15940 орчим хүнд нүүр амны нарийн мэргэжлийн эмч нарын үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, эмчилгээ хийжээ. Мөн Зуунмод, Батсүмбэр, Эрдэнэсант сумдад Европ стандартын шүдний эмчилгээний иж бүрдэл кабинет байгуулж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт Рентген аппарат, эмнэлэгийн 20 ор тус тус хандивлаж байсан байна.46

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9548
7867 / 82%
1040 / 11%
306 / 3%
335 / 4%