Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ховд аймагт Алтайн магтаал,Туульсад зориулсан Хан Алтайн дуулал хөшөө цогцолбор сүндэрлэв

2017-08-07

Алтайн магтаал, туульс зэрэг түүх соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх үүднээс  “Дэлхийн соёлын биет бус өв Монгол туульсад” зориулан Хөшөө цогцолбор бүтээн босгох санаачлагыг одоогоос 2 жилийн өмнө Ховд аймгийн уугуул Бийцээгийн Үнэнбат санаачлан эхлүүлж байжээ.  Нутгаа гэсэн, түүх соёлоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийн сэтгэлийн дэм хандиваар “Хан алтайн дуулал” цогцолбор бий болж,  нээлтийн үйл ажиллагааг 8 дугаар сарын 05-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог, ХЗДХЯамны ТЗУГ-ийн дарга Б.Үнэнбат, Жаргалант сумын засаг дарга Ц.Ганданповрон, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Баярсайхан, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Бат-эрдэнэ, “Белон” ХХК-ийн захирал Р.Баатархүү нарын албаны төлөөлөл болон Ховд аймгийн иргэдийн төлөөлөл оролцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%