Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХОРООДЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАГ, ХЭВ ЖУРМЫН УРАМШИЛТ ЭРГҮҮЛҮҮДИЙН АЖЛЫГ ДҮГНЭЖ УРАМШУУЛАЛ ОЛГОХООР БОЛЛОО

2017-08-10

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын  сарын 10-ны өдөр дүүргийн ИТХ-ын даргын өрөөнд болов.
Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн ГХУСЗАСЗ-ийн дарга         Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн А.Дамцагдорж, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Ө.Эрдэнэхүү, Цагдаагийн        2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Сүрэн, Замын цагдаагийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Б.Сүхбат, Онцгой байдлын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайхан, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Хишигбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн М.Цэцэгээ, ИТХ-ын Ажлын албаны Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн ГХУС, ЦАУЗБ ажил, шашин сүм хийдийн харилцаа хариуцсан ажилтан, зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Бямбазаяа  нар оролцлоо. 
Энэ удаагийн хуралдаанаар  Хороодын Урьдчилан сэргийлэх баг, Хэв журмын урамшилт эргүүлүүдийн ажлыг дүгнэж 7 дугаар сарын урамшууллыг олгох, Хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийг шагнах, 6-р хорооны нутаг дэвсгэрт “Бүрэн камержсан орчин” тэмдэг байршуулахад шаардагдах зардал, Өсвөр залуу үеийг мансуурлаас сэргийлэх “Ухаарайхуй төв” ТББ-аас хэрэгжүүлэх төсөлд шаардагдах зардал гаргах тухай төслүүдийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Бямбазаяа танилцуулж  гишүүд 100 хувийн саналаар баталсан юм.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%