Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХИ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2017-08-10

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудад зориулсан хэлэлцүүлэг өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын Тэргүүлэгч, ажлын хэсгийн ахлагч Ж.Батсайхан болон холбогдох албаны хүмүүс оролцов. Хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 31-нээс эхлэн ирэх сарын 5-ны өдөр хүртэл улс орон даяар өрнөх юм. 
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэгт Чингэлтэй дүүргийн хэмжээнд иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх сургалт болон хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий ажлын хэсгүүдийн гишүүд оролцлоо. 
http://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=23828

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоол нь өнгөрсөн оны сүүлээс эхлэн явсан зөвлөлдөх санал асуулгын дагуу гарсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан тогтоол байгаа. Өнөөдөр бид энэ тогтоолыг хэрхэн хэрэгжүүлж, ирэх сарын дундуур МУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барих бэлтгэл ажлыг хангах хүрээнд цуглаж, хэлэлцэж байна. Цаг үеийн гэж хэлж болох улс төрийн бусад асуудлаас дээгүүр Монгол Улсын иргэн бүрийн амьдрал ахуйг олон жил зохицуулах, төрийн байгуулалтын зохистой байдлыг хангах, эрх мэдлийн тэгш хуваарилалт, шударга байдлыг хангах чиглэлээр хийгдэх гэж буй нэмэлт, өөрчлөлтийн тухай асуудал учраас энэ ажлыг зохион байгуулж буй хүн бүр тэр дундаа төрийн албан хаагчид хариуцлагатай оролцох шаардлагатай. Бид аль болох олон хүнийг энэ санал асуулга, хэлэлцүүлэгт оруулах ёстой. УИХ-ын Тамгын газраас энэ хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 31-нээс бүх аймгаар явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь зэрэг найман аймагт зохион байгуулаад байна” хэмээлээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%