Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Өвөрхангай аймгийн бүсчилсэн хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө

2017-08-16

Өвөрхангай аймгийг гурван бүсэд хувааж хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд говийн бүсийн хэлэлцүүлгийг Баянгол суманд, төвийн бүсийн хэлэлцүүлгийг Арвайхээр хотод, Хангайн бүсийн хэлэлцүүлгийг Хархорин суманд 2017 оны найм дугаар сарын 12-14-ны хооронд  амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.