Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЛТАНБУЛАГ СУМЫН БӨХӨГИЙН ХӨНДИЙД ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙГАА АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2017-08-15

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчны тухай хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулагдсан Засаг даргын орлогч Д.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Алтанбулаг сумын Бөхөгийн хөндий орчмын түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа уурхайнуудад хяналт шалгалтын ажил хийлээ.2

Ажлын хэсэгт аймгийн Байгаль орчны газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болон Алтанбулаг сумын удирдлагууд холбогдох мэргэжилтнүүд хамтран хяналт шалгалт хийв. Алтанбулаг сумын хувьд Улаанбаатар хоттой хамгийн ойр байрладаг онцлогтой. Тус суманд хайгуулын ашиглалтын лицензтэй 32 аж ахуй нэгж байдаг байна. Ажлын хэсгээс түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа уурхайнуудад үүрэг чиглэл өгөхөөс гадна зарим зөрчилтэй болон хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн лицензийг цуцлалаа.34

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9548
7867 / 82%
1040 / 11%
306 / 3%
335 / 4%