Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЖЛЫН ХЭСГЭЭС ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА, ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА, ИРГЭНИЙ ТАНХИМЫН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-08-18

Өнөөдөр Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дүүргийн ард иргэдээр хэлэлцүүлэх ажлын хэсэг, хороодод тус хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлын дэд хэсгийн гишүүдэд сургалт, мэдээлэл хийлээ. 

Сургалтыг ажлын хэсгийн ахлагч Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Нарийн бичгийн дарга Э.Онон, ажлын хэсгийн  гишүүд зохион байгуулж, дүүргийн хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулсанаас гадна Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулав. 
Төслийн нэгдсэн хэлэлцүүлэг энэ сарын 24-нд,19 хороо тус бүрт энэ сарын 25-аас 28-ны хооронд 4 өдөр зохион байгуулахаар төлөвлөгдсөн. 
Иргэн та Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт" нэртэй фэйсбүүк хуудсаар дамжуулан саналаа өгөх боломжтой юм.  



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%