Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БНСУ-ын Бүчон хотын ИТХ, Дархан сумын ИТХ-ын найрамдалт хамтын ажиллагаа богино хугацаанд амжилттай хөгжиж байна

2017-08-22

Бүгд Найрамдах Солонгос улсын Кёнги аймгийн Бүчон хотын ИТХ-ын дарга тэргүүтэй Төлөөлөгчид айлчлалынхаа эхэнд Дархан сумын ИТХ, Дархан сумын ЗДТГ-ын бүтэц бүрэлдэхүүнтэй танилцлаа. Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням хэлсэн үгэндээ: Хоёр хотын найрамдалт хамтын ажиллагаа 2015 оны 7 дугаар сараас эхэлсэн бөгөөд Дархан сумын ИТХ-ын хоёр бүрэн эрхийн хугацааг дамнан өнөөдрийг хүртэл амжилттай хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.Түүнчлэн өнгөрсөн богинохон хугацаанд Бүчоны ИТХ-ын Төлөөлөгчдийн чин сэтгэлийн тусламж дэмжлэгээр үр дүнтэй олон ажлуудыг хамтран хэрэгжүүлсний дотроос Дархан сумын хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхдэд чихний дунгийн суулгацын мэс заслыг үнэ төлбөргүйгэээр хийлгэн, тэдэнд амьдралын баяр баясгаланг бэлэглэсэнд сэтгэл хангалуун байгаагаа онцлон хэллээ.

Уулзалтын үеэр Дархан сумын ИТХ-ын бүтцийг танилцууллаа. Дархан сумын ИТХ нь нийт 31 төлөөлөгч, 7 Тэргүүлэгчтэй. Төлөөлөгчид 5 хороонд хувиарлагдан ажилладаг. Нийт төлөөлөгчдийн 29 хувь нь эмэгтэй төлөөлөгчид байна. Хурлын дэргэд Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл ажилладаг гэв.

Харин Бүчон хотын ИТХ нь 28 төлөөлөгчтэй. Санхүү соёл урлагийн хороо, Засаг захиргаа, нийгмийн халамжийн хороо зэрэг 4 хороо үйл ажиллагаа явуулдаг байна. Айлчлалын бүрэлдэхүүнд 2 хорооны дарга багтжээ. Бүчон хот нь 870 мянган хүн амтай. Бүгд найрамдах Солонгос улсын нийслэл Сөүл хоттой хил залгаа оршдог. Аж үйлдвэрийн салбарын 80 хувь нь хүнд үйлдвэрлэл байдаг. Тэр дундаа Гэрэлтүүлэг, Робот, Химийн чиглэлийн үйлдвэрүүд өндөр хөгжжээ. Хятад болон Дундад Азийн олон оронтой хамтран ажилладаг байна. Монгол улстай тэр дундаа Дархан сумын ИТХ-тай ах дүү найрамдалт харилцаагаа улам өргөжүүлэх боломж бүрэн дүүрэн бий гэдэгт итгэл төгс байгааг ноён Кан Дун-Гу онцолсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%