Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Асрамжийн төвийн хүүхдүүдэд 1 сая төгрөгийн хичээлийн хэрэглэл бэлэглэлээ

2017-08-22

БНСУ-ын Кёнги аймгийн Бүчон хотын ИТХ-ын дарга ноён Кан Дун-Гу болон тус хотын ИТХ-ын төлөөлөгчид, хороодын дарга нар, ажлын албаны ажилтнууд “Нарны хүүхдүүд” төвөөр зочиллоо.
Тус төв 2000 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 40 хүүхэд “Нарны хүүхдүүд” төвд амьдарч байна. Төвийн багш нар хүүхдүүдэд зөвхөн асрамж халамж үзүүлэхээс гадна амьдрах ухаанд сурган, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэхэд анхааран ажилладгаараа онцлогтой.  
Оёх, зурах, язгуур урлагийн тоглолт үзүүлэх зэрэг өөрсдийн сурсан мэдсэнээрээ сурагчид тодорхой хэмжээний мөнгө олж түүнийгээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас гээд шаардлагатай зүйлээ авахад зарцуулдаг гэв. Харин энэ удаа тэдэнд 1 сая төгрөгийн хичээлийн хэрэглэлийг Бүчон хотын ИТХ-аас бэлэг болгон өгсөнд багш, сурагчид баяртай байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%