Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Бүчон хотын ИТХ-ын дарга, Төлөөлөгчид НААҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

2017-08-22

Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнги аймгийн Бүчон хот хогны менежментээрээ улсдаа тэргүүлдэг аж. Тус хот нь 870 гаруй мянган хүн амтай. Нэг өдөрт 240 гаруй тонн хогийг ачдаг юм байна. Харин манай аймаг хоногт 400м3 буюу 140 тонн хог ачдаг. Ачсан хогоо зөвхөн булж дарах технологиор устгасаар 50 иад жил болж байгааг НААҮГ-ын дарга Ж.Дорждэрэм хэлэв. Гэхдээ олон улсын жишгийн дагуу хогийг шатааж 2000мвт эрчим хүчийг үйлдвэрлэх станц байгуулахаар төлөвлөн, уг ажил гэрээ хэлэлцээрийн шатанд явж байгааг ч танилцуулсан юм.

Бүчон хотод хогийг устгахдаа уламжлалт арга буюу газарт булж дарах, шатаах, дахин боловсруулах буюу шахмал түлш үйлдвэрлэх гэсэн 3 арга, технологийг ашигладаг байна. Аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын /НААҮГ/ удирдлагууд болон Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /ИТХ/ зүгээс Бүчоны Хог боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, хогны менежментээ сайжруулах талаар туршлага судлах хүсэлтэй байгааг хэллээ.
Найрамдалт хамтын ажиллагааныхаа хүрээнд Монголын талаас тавьсан саналыг дараа дараагийнхаа ажилд хэрэгт тусган, биелэлээ олоход анхаарал хандуулна гэдгээ БНСУ-ын Кёнги аймгийн Бүчон хотын ИТХ-ын дарга ноён Кан Дун-Гу хэлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%