Дархан-Уул аймагт анх удаа Байт харвааны насанд хүрэгчдийн 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн найрамдалт болж байна. Өнөөдөр /2017.08.23/ тус тэмцээний нээлт болж аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд спортын холбоодын хамтын ажиллагааг дэмжих замаар улсын чанартай тэмцээн уралдааныг орон нутагт хамтран зохион байгуулна гэж төлөвлөсний дагуу 2017 он гарсаар 5 удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү байт харвааны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 12 байгууллагын 87-н тамирчид оролцож байгаагаас олон лусын хэмжээний мастер 13, спортын мастер 23, спортын дэд мастер 12 оролцож нийт тамирчдын 58 хувь нь өндөр зэрэгтэй ажээ. Дархан-Уул аймгийн тамирчид Байт харвааны спортоор 2011 оноос хичээллэж эхэлсэн бөгөөд спортын мастер Жаргалсайхан, Оюунчимэг нар тамирчдаа дасгалжуулан ажиллаж гадаад дотоодын уралдаан тэмцээнд тогтмол оролцож байна.