Дархан хотын дулаан хангамжийн системийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 136 дугаар тогтоол, ЭХ-ний сайдын 76 дугаар тушаалаар шинэ, хуучин Дарханыг холбосон К14-К27 цэгийн хооронд ф600 мм-ийн голчтой 2.6 хос км дулааны шугамын өргөтгөлийн ажил 2017.08.15-ны өдрөөс эхлэн “ОДКОН ХОЛДИНГ” ХХК гүйцэтгэж байна. 2017.08.21-ний байдлаар хрэгцээний халуун усны хязгаарлалт хэрэглэгчдэд хийгдээгүй байгаа бөгөөд “ДДС” ТӨХК болон гүйцэтгэгч “ОДКОН ХОЛДИНГ” ХХК компани шугамын шинэчлэлтийн ажилтай холбогдуулан хязгаарлалт хийх тухай бүр мэдээллийг иргэдэд өгөх ажээ. Хэрэгцээний халуун ус, хүйтэн усгүй хэрэглэгчид 70373475 утсаар холбоо барьж шалгуулна уу.