Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ЗӨӨЛӨН ЭДЛЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2017-08-18

Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, цэцэрлэгүүдийг хатуу зөөлөн эдлэлүүдээр хангах зорилготойгоор “Түвшин оёдол” ХХК тендерт шалгарч ажлыг гүйцэтгэсэн байна.

Тус ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2017 оны 08 сарын 15-ны өдрийн А/479-р захирамжаар байгуулагдсан НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг гарч хүлээн авсан зөөлөн эдлэлүүдийг өнөөдөр сумдад хүлээлгэн өгсөн юм.

DSC_0057DSC_0052

Батсүмбэр, Борнуур, Баянчандмань сумдын 3 цэцэрлэгт  нийт 190 ширхэг зөөлөн эдлэл, Батсүмбэр, Лүн, Эрдэнэ, Эрдэнэсант сумдын 4 сургуульд нийт 428 ширхэг зөөлөн эдлэлүүдийг хүлээлгэн өгсөн байна. Мөн Батсүмбэр сумын ЕБС-ийн шинээр ашиглалтад орсон дотуур байранд давхар ор 3, сандал 122, ширээ 40 ширхэгийг, Заамар сумын Шижир-Алт цэцэрлэгт гурилын комбайн, цахилгаан махны машин, жигнүүрийг иж бүрдэлийн хамт нийлүүлж, орон нутгийн өмчид бүртгэн авч, ашиглах үүрэг чиглэл өгсөн байна.DSC_0013DSC_0076DSC_0011DSC_0032DSC_0007

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9548
7867 / 82%
1040 / 11%
306 / 3%
335 / 4%