Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУДЫН АХМАДЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2017-08-28

Монголын Ахмадын холбоо, Дархан-Уул аймгийн Ахмадын хорооноос хамтран өнөөдөр /2017.08.26/ Төвийн бүсийн аймгуудын ахмадын байгууллагын удирдах ажилтны сургалт семинарыг зохион байгуулж байна. Тус семинарын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Цасчихэр нар оролцлоо. Энэхүү Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Ахмад настны тухай хуулийн зорилго зорилт, ахмадын байгууллагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг сайжруулахад ахмад настны хуулийн үйлчлэлийг зөв ашиглах, Ахмад настны эрх, үйлчилгээний нэр төрөл, шинээр тусгагдсан арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар илтгэлүүдийг тавигдаж харилцан санал солилцсон юм. Манай аймгийн Ахмадын хороо нь аймгийн ИТХ, ЗДТГ-тайгаа хамтран “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хууль, МахХ-ны YI их хурлын шийдвэр, аймгийн ахмадын хорооны ээлжит Y бага хурлаараа баталсан 2014-2018 онд баримтлах үндсэн зорилт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Ахмадын хороо нь Дархан, Шарын гол, Орхон, Хонгор сум, Хонгор сумын Салхит багт орон тооны ахмадын хороо, 24 баг, төрийн болон хувийн хэвшлийн томоохон үйлдвэр, аж ахуй нэгжийн дэргэд орон тооны бус 123 анхан шатны зөвлөл ажиллаж түүнд 350 гаруй идэвхтэн, сонгуультнууд хамрагдан үйл ажиллагаагаа явуулж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%