Аймгийн
хэмжээнд 35-н Сууц өмчлөгчдийн холбоо байдаг бөгөөд /2017.08.24/ эдгээр
холбоодын удирдлагуудыг хамруулсан уулзалтыг Захирагчийн албанаас зохион
явууллаа. Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг ил тод болгон иргэдийн дунд
үүсээд байгаа бухимдлыг багасгах үүднээс 3-н чиглэлээр үүрэг даалгаврыг аймгийн
Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх өгсөн юм. Энэ оны 10 дугаар сарын
15-ний дотор СӨХ-ууд өөрсдийн хийсэн ажлаа оршин суугчиддаа тайлагнах,
СӨХ-үүдийн нэгдсэн вэб сайтыг ажиллуулж иргэд, оршин суугчдаас ирсэн гомдол
чирэгдлийг цаг тухай бүрд нь засаж залруулах, СӨХ-ийн мөнгийг цахимаар өгөх
боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг үүрэг болголоо.