Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАСВАР, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

2017-08-29

   2017-2018 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ИТХ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооны дарга Д.Элдэвсайхан, Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хорооны дарга Х.Батжаргал, ИТХ-ын Төлөөлөгч Г.Эрдэнэсүх, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Н.Цасчихэр зэрэг холбогдох албаныхан улсын болон орон нутгийн төсвөөс ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдэд хийгдсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, бүтээн байгуулалт, засварын ажилтай газар дээр /2017.08.28/ танилцлаа. 
Тухайлбал 1 дүгээр сургуулийн гадна талын дулааны шугамын шинэчлэл, спорт танхимын засварын ажлын санхүүжилтыг орон нутгийн төсвөөс шийдэж өгсөн бөгөөд мөн тус сургуульд мэргэжил арга зүйн сургалтын танхим тохижуулах 3 төслийг хэрэгжүүлсэн байна. 
Эдгээр төсөл хөтөлбөрүүд эхнээсээ хэрэгжиж 9 дүгээр сарын 1-нд сурагчдаа хүлээж авахад бэлэн болсон бөгөөд харин спорт заалны засвар 9 дүгээр сарын 15-нд дуусч ашиглалтад орох юм.
Мөн Од цогцолбор, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн дээврийн засвар, 18 дугаар сургуулийн ялтсан бойлуурыг шинэчлэх ажлууд бүрэн хийгдэж дууссан байна. 
Харин 5 дугаар цэцэрлэгийн сантехникийн шинэчлэх, 3 дугаар цэцэрлэг, 15 дугаар сургуулийн ялтсан бойлуурыг засварлуулахаар холбогдох яаманд санал тавьжээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%