8 дугаар сарын 26, 27-нд Ой тогтоолтын Ази
тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн Гонконгт амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 11 орны нийт 150
гаруй тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд
2 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм.
Энэхүү тэмцээнд Дархан-Уул аймгаас 2 тамирчин
оролцож 9 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 15 медаль хүртлээ.
Тус
тэмцээний дунд насны ангилалд Э.Лхагвадулам /15-р сургууль/ насныхаа ангилалд
нийлбэр дүнгээр 1-р байр алтан медаль хүртэж цомын эзэн боллоо.
Тамирчдын
амжилтуудаас нь дурдвал:
Э.Лхагвадулам
/Дархан-Уул аймаг 15-р сургууль 11-р анги/
Хөзөр /олон багц/ -1-р байр /алт/
2-тын тоолол – 1-р байр /алт/
Тооны марафон 30 минут - 1-р байр /алт/
Тооны марафон 5 минут - 1-р байр /алт/
Зураг төрөл - 2-р байр /мөнгө/
Түүхэн үйл явдал - 1-р байр /алт/
Багананд өгөгдсөн үгс - 1-р байр /алт/
Дараах төрлүүдэд нийт оролцогчдоос Э.Лхагвадулам маань
Тооны марафон/5мин/-1-р байр /алт/
2тын тоолол - 3-р байр /хүрэл/
Олон багц/30мин/ - 3-р байр /хүрэл/
Багананд өгөгдсөн үгс - 3-р байр /хүрэл/
Нийт 8 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж Азийн их мастер цол хүртлээ.
Б.Намуундарь
/Дархан-Уул аймаг Оюуны Ирээдүй 12-р анги/
Түүхэн үйл явдал - 2-р байр /мөнгө/
Дуут цифр - 1- р байр /алт/
Хурдны хөзөр - 3-р байр /хүрэл/
Нийт 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж Азийн их мастер цол хүртлээ.
Цаг зав, сэтгэл зүрхээ зориулан тамирчдаа маш амжилттай бэлтгэж дасгалжуулсан багш Б.Баярмаадаа цааш цаашдын соён гэгээрүүлэх ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Амжилтын эзэн тамирчид, үргэлж дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд нь талархсанаа илэрхийлье.