Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​БАГШ НАРЫН ШААРДЛАГАД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АЛБАН БИЧГЭЭР ХАРИУ ӨГӨВ

2017-08-31

Монгол Улсын ЗГ-ын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 393 дугаар тогтоол Дархан-Уул аймгийн ЕБС-уудад хэрэгжихгүй байна хэмээн үзэж багш нар энэ сарын 24-ний өдөр жагсаал зохион байгуулан БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, БСУГ-ын дарга Р.Батжаргал нарт тус тус албан шаардлага хүргүүлж хариугаа энэ сарын 28-ны өдөр авахыг мэдэгдсэн юм. Гэвч тэдний албан шаардлагын хариуг товлосон хугацаанд өгөөгүй учир багш нар ахин жагсаал зохион байгуулав. Жагсаалд ЕБС-ийн 200 аад багш оролцсон юм. Өмнөх жагсаал Найрамдал талбайд болсон бол энэ удаа тэд аймгийн Засаг даргын тамгын газрын өмнөх талбайд тайван жагслаа. Жагсаалын үеэр багш нарын шаардлагын хариуг аймгийн Засаг дарга С.Насанбат албан бичгээр өгсөнийг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, НБХ-ийн дарга Н.Цасчихэр нар аймгийн ҮЭХ-ны дэд дарга Х.Батжаргалд өгөв. Албан бичигт: Дархан-Уул аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнуудын 2017 оны үр дүнгийн урамшуулал дутуу олгогдсонтой холбоотой ҮЭХ болон багш нарын төлөөлөл аймгийн удирдлагуудад хандсан. Урамшуулал дутуу олгогдсон шалтгааныг судлан үзэхэд БСШУС-ын сайд бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч болон аймгийн Засаг даргын хооронд 2017 онд ЗГ-ын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулсан гэрээгээр ерөнхий боловсролын нийт тусгай зориулалтын шилжүүлэг 18.420,9 сая төгрөөр буюу 2016 онтой харьцуулахад 992.0 төгрөгөөр нэмэгдэж батлагдсан. Нэмэгдлийг эдийн засгийн ангилалаар авч үзвэл өнгөрсөн оноос багш нарын хөдөө орон нутагт тогтвор сууршилтай ажилласны дэмжлэг буюу 5 жилийн тэтгэмжийг 1.447,6 сая төгрөгөөр, үдийн цай, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж, бараа үйлчилгээний бусад зардлыг 30.5 сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн боловч багш ажиллагсдын улирлын ажлын үр дүнгийн урамшуулал 556.0 төгрөгөөр буурсан байна. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат БСШУС-ын сайд Г.Чулуунбаатартай уулзсан. Уулзалтаар багш ажилтнуудын 2017 оны 1,2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал дутуу олгогдсон шалтгааныг тодруулан, шаардлагатай санхүүжилтийг улсын төсвийн тодотголд тусгуулж нөхөн олгохоор шийдвэрлэлээ гэжээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1558
617 / 40%
489 / 31%
219 / 14%
233 / 15%