Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ

2017-09-01

Хэлмэгдэгсдийн өдрийг улсын хэмжээнд 9 сарын 10-ны өдөр зохион байгуулдаг бөгөөд аймгийн ИТХ-ын ажлын албаны энэхүү төлөвлөгөөг жишээ татан орууллаа. Та бүхэн өөрийн суманд тус өдрийг төлөвлөгөө, хөтөлбөр гарган зохион байгуулж, хэрхэн тэмдэглэн өнгөрүүлсэн тухай тайлангаа, мөн Нутгийн Удирдлагын Ёсны Байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд хэвлэгдэн гарах номонд оруулах сумдууд ИТХ-ын түүхэн замналаа бичиж аймгийн ИТХ-ын ажлын албанд 9 сарын 13-ны дотор ирүүлнэ үү.
Улс төрийн хэлмэгдэгсдийг санан дурсах, тэднийг хүндэтгэн мөнхжүүлэх 80  жилийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ЦАУЗБУК-ын даргын захирамжийн дагуу 2017.09.06 /билгийн тооллын шинийн 15/-ны өдөр бүх сумдын ИТХ-аас өөрийн сумын сүм хийдэд ном хурах, 108 зул өргөх ажлыг зохион байгуулж, баримтжуулан зургийг аймгийн ИТХ-ын ажлын албанд 9 сарын 13-ны дотор ирүүлэхийг анхаарна уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%