Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ БОЛОВ

2017-09-01

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсрол, Сургуулийн өмнөх боловсролын багш нарын 2017-2018 оны хичээлийн жилийн бага хурал /2017.08.31/ Залуучууд театрийн их танхимд боллоо. Хуралд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, БСУГ-ын дарга Р.Батжаргал болон ерөнхий боловсрол, Сургуулийн өмнөх боловсролын 1083 багш боловсролын 97 удирдах ажилтан оролцлоо. “Аймгийн боловсролын чанарыг сайжруулах стратеги”-ийг хэрэгжүүлснээр манай аймаг ЭЕШ-ын амжилтаар улсад 3 дугаар байранд шалгарсан бол улсын төрөлжсөн олимпиадын 3-ын давааны медалийн тоо чанар өссөн, БСШУСЯ-наас явуулдаг боловсролын чанарын үнэлгээгээр манай аймаг улсын дунджаас 3-4,6 хувиар өндөр шалгагдсан, гадаадын өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулийн “Инженер технологийн дээд боловсрол” хөтөлбөрт суралцагчид болон засгийн газрын тэтгэлгээр суралцагчдын тоо өмнөх оныхоос 2 дахин өссөн амжилттайгаар шинэ хичээлийн жилээ угтаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан багш нарыг аймгийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа. Мөн энэ үеэр Хараагийн Дарь Эх Ламын Гэцогдаржайлан хийдийн лам нар 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулж Монгол угсаатан ард түмний номын дээд Алтан ганжуур судрын тухай тайлбар өгч нийт багш нарт эрдэм мэдлэгийн амжилтыг хүслээ. Энэ хичээлийн жилд “Сургалтын амжилт чанарын тогтвортой байдлаа хадгалах , цаашилбал өсгөх багшийн мэргэжлийн өсөлт хөдөлмөрийн бодит үнэлэмжийн асуудал”-ийг гол зорилт болгож байгаа бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Орон нутаг дэмжиж болох бүх бололцоо нөөцөөр дэмжиж хамтарч ажиллах болно гэдгээ аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат уулзалтын төгсгөлд хэлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%