Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАГА АНГИЙН СУРАГЧИД СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЦҮНХТЭЙ БОЛЛОО

2017-09-01

Монгол Улсын Их хурлын гишүүн Болдын Жавхлан жил бүр хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Япон Монголын найрамдлын Азжаргалын нийгэмлэгтэй хамтран өөрийн тойргийнхоо зорилтот бүлгийн бага ангийн хүүхдэд хичээлийн хэрэглэл бэлэглэдэг уламжлалтай. Энэ өдөр Дархан сумын 15 дугаар багийн 40-н хүүхдэд хичээлийн хэрэглэл, цүнх гардуулан өглөө. Энэхүү Япон Монголын Азжаргалын нийгэмлэгт Дархан-Уул аймгийн хэд хэдэн компани хамрагддаг бөгөөд өнөө жил нийтдээ 132 ширхэг цүнхийг зорилтот бүлгийн хүүхэд багачуудад гардуулан өгчээ. Бага ангийн сурагчдад гардуулсан энэхүү цүнх нь хүүхэд багачуудын бие бялдрын өсөлтөд нөлөөлөхгүй стандартын дагуу хийгдсэн гэдгээрээ онцлогтой юм. Шинэ хичээлийн эхэлж байгаа энэ үед бага ангийн сурагчид өөрсдийн бие бялдарт тохирсон стандартын цүнх хэрэглэлтэй болж байгаадаа баяртай байсан юм. Цаашид хүүхэд багачууд онц сурч цүнх бэлэглэсэн ах эгч нартаа бэлэг барина гэдгээ хэлж байлаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%