Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​126 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ НЭМЭЛТ БҮЛГИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2017-09-01

Тус арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, 14-р хорооны Засаг дарга Л.Ариунтуяа, 126 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Мандахайцэцэн болон албаны бусад хүмүүс оролцов. 
Нээлтийн үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нийт сурган хүмүүжүүлэгч багш, эцэг эхчүүд, хүүхэд багачууддаа хандан сурлага, хүмүүжлийн өндөр амжилт хүсэн ерөөлөө. Тэрээр Чингэлтэй дүүргээс сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаас товч дурдсаны нэг нь 14 дүгээр хорооны 126 дугаар цэцэрлэгт нэмэлт 4 бүлгийн шинээр ашиглалтад хүлээж авсанаар цэцэрлэгийн орны тоо зөвхөн нэг жилийн хугацаанд 1040-өөр нэмэгдүүлж байгаа тухай тодотгон хэлсэн юм. 

Мөн үеэр цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтанд оруулсан гүйцэтгэгч компани болох “Их даян бүүвэй” ХХК хамт олон болон цэцэрлэгийн удирдлага, багш, ажилчдыг дүүргийн 25 жилийн ойн медалиар шагналаа. 













ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%