Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас мэдээлж байна

2017-09-05

2017 оны 08 дугаар сарын 27-наас 2017 оны 09 дүгээр сарын 03-ныг хүртэлх хугацаанд гэмт хэргийн шинжтэй гомдол 30, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол 42, дуудлага мэдээлэл 184 нийт 256 гомдол мэдээлэл, дуудлага бүртгэгдэн шалгагджээ. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэг тул гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, эцэг эх асран хамгаалагчдын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллага иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хичээлийн шинэ жил- Иргэд олон нийтийн оролцоо”, “Нийтийн тээвэр”, “Сургуулийн цагдаа”, “Нийтийн эргүүл”, “Оюутан сурагч”, “Захирамжийн хэрэгжилт” зэрэг хэсэгчилсэн 7 удаагийн арга хэмжээг зохион байгуулжээ. Нийтийн хэв журам сахиулах өдөр, оройн эргүүлд давхардсан тоогоор 93 алба хаагч үүрэг гүйцэтгэж зөрчил гаргасан, биеэ авч явах чадваргүй, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн 86 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 47 иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэн, 178 аж ахуйн нэгж байгууллага, баар цэнгээний газар, 147 тээврийн хэрэгслийг үзлэг шалгалтад хамруулан ажилласан байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 2730 тээврийн хэрэгслийг шалган, 813 зөрчлийг илрүүлэн 154 зөрчлийг газар дээр нь засуулж 659 жолоочид бэлэн бус байдлаар 19.406.750 төгрөгийн торгуулийн арга хэмжээг ногдуулжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%