Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АРХАНГАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА ТУРШЛАГА СУДАЛЛАА

2017-09-05

Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр тэргүүтэй ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнууд  өнөөдөр /2017.09.05/ Дархан-Уул аймгийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа. 
Хүрэлцэн ирсэн зочдыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, Иргэний танхимын дарга Д.Гантулга нар Хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан, Хурлын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 
Архангай аймгийн ИТХ-ын ажлын албанаас, Дархан-Уул аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа бүтэц зохион байгуулалт, түүнээс ажилд хэрэгжүүлэх саналыг тусган авч, ажлын бүтээмжийг дээшлүүлэн  ажиллахаар төлөвлөж байгаа юм. Мөн цаашид 2 аймгийн ИТХ-ын  хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%