Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас үе үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Эрдэнэбат нар зочдод ойн баярын мэнд хүргэж Чингэлтэй дүүргийнхээ ИТХ-ын дээд шагнал “Чандмань” одон, Засаг даргын “ Тусгаар тогтнол хүндэтгэлийн цом”, 25 жилийн ойн медалыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдийг сонгох анхны сонгууль 1992 оны есдүгээр сард зохион байгуулагдаж улмаар 9 сарын 19-ны өдөр дүүргийн ИТХ-д сонгогдсон 95 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй анхдугаар хуралдааныг хуралдуулж дүүргийн ИТХ-ын даргаар Д.Тогтохжаргал, Засаг даргаар А.Зул нар томилогдож байсан түүхтэй.