Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

2017-09-08

Аймгийн "Хэлмэгдүүлэлтийн түүхийн танхим"-д улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо.

Уг арга хэмжээг жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр тохиох "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-ийг угтан аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулсан бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Далелийн Бауыржан болон хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, музейн ажилтнууд оролцлоо. Оролцогчид хэлмэгдүүлэлтийн түүх, хор уршиг, цагаатгалын ажлын явц, энэ чиглэлээр төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар яриа өрнүүлж, хэлмэгдэгсдэд зориулан куран судар уншууллаа.

Аймгийн ИТХ-ын санаачилгаар саяхан орон нутгийн Музейн "Хэлмэгдүүлэлтийн түүхийн танхим"-д засвар хийж тохижуулжээ. Мөн удахгүй энэ танхимд дурсгалт хөшөө босгохоор төлөвлөж байгааг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикбол энэ үеэр онцоллоо.

Дашрамд дурдахад, түүхчид 1937 оны 9 дүгээр сараас 1940 оны 4 дүгээр сар хүртэл үргэлжилсэн баривчилгаанд улсын хэмжээнд нийтдээ 30 орчим мянган хүн өртөж хэлмэгдсэн талаар өгүүлдэг аж. Харин хилс хэргээр хэлмэгдсэн казах иргэдийн тоо одоогоор тодорхойгүй бөгөөд эрдэмтэн Х.Зардыхан 3270, Х.Ислам 970, А.Сарай 527, нийтлэлч Б.Баабар 552 хүн хэмээн бичжээ. Эдгээр иргэдийг Гэндэн, Дэмид нарын төрийн эсрэг хуйвалдаанд оролцож гадаадад оргон гарахыг завдсан, ислам шашныг дэвэргэн ард түмнийг буруу ухуулгаар татсан, Октябрийн хувьсгалаас оргож Монголд орж ирсэн, Японы тагнуул байсан зэрэг зохиомол хэрэг тулган ялласан талаар түүхийн эх сурвалжуудад дурдагджээ.  

http://montsame.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%