Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСЭДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭВ

2017-09-12

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комиссоос 2017.09.08 ны өдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх, хэлмэгдэгсэдийн ар гэр, үр хүүхдүүд, ач зээ нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 57 хүн оролцов. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням , ИТХ-ын Иргэний танхимын дарга Д.Гантулга нар оролцож, хэлмэгдэгсэдийн үр хүүхэд,ач зээ нарыг хүлээн авч уулзаж тэдний санал хүсэлтийг сонслоо. Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ хэлэхдээ : “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг дурсан санаж, нэр төрийг нь сэргээж, дахин ийм хэлмэгдүүлэлт гаргуулахгүйн төлөө, хүндэтгэл үзүүлэх учиртай түүхэн өдөр. Монгол Улсын Их Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын болон аймгийн салбар комиссын өмнөөс та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье гэсэн юм. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэж, Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржаалин хийдийн лам нар буяны ном айлдсан бөгөөд мянган зул өргөв.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс болон хууль хяналтын байгууллагууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 30.0 мянга орчим хүнийг цагаатгаж нэр төрийг нь сэргээсэн байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач, зээ 18,0 мянга гаруй иргэнд 16.4 тэрбум гаруй төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ 153 иргэнд орон сууц, 208 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор, нийт 357 иргэнд 3,4 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгожээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%