Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХҮНИЙ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-09-13

Төв аймагт Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ болж өндөрлөлөө. Тус арга хэмжээ нь ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчилах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг манай аймагт 2 өдөр ажилласан байна._00A5342

Хөтөлбөрт Аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, харъяа хэлтэс агентлагууд, хуулийн байгууллагуудын удирдлага, албан хаагчид оролцож хүний эрхийн талаар мэдлэг мэдээлэл олгох олон төрлийн сургалт, семинарт оролцсон байна. Мөн энэ  арга хэмжээний үеэр иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг 7027-2255 дугаарын утсаар хүлээн авч хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч байгаа бөгөөд комиссын гишүүд болон аймгийн Засаг дарга, ЗДТГ-ийн дарга, Хууль эрх зүйн хэлтсийн дарга нар тус өдөр Зуунмод сумын ЗДТГазрын хурлын зааланд иргэд, олон нийттэй нээлттэй уулзалт зохион байгуулж ажилласан байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9548
7867 / 82%
1040 / 11%
306 / 3%
335 / 4%