Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЛҮН СУМАНД УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2017-09-14

Төв аймгийн Лүн сумынхан энэ сарын 12-ний өдөр Хэлмэгдэгсэдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээний үеэр Лүн сумын уугуул Д.Төмөр-Очирын хөшөөнд цэцэг өргөн, Хэлмэгдэгсэдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлаас хилс хэрэгт өртөж хэлмэгдсэн иргэдийн үр ач нарт хүндэтгэл үзүүлэн хүлээж авсан байна.DSC_0340

Мөн “хэлмэгдүүлэлт” онол практикийн бага хурал ЗДТГ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулагдаж, Хурлын нарийн бичгийн дарга Д.Байгалмаа “Хэлмэгдүүлэлтийн хор уршиг” сэдвээр, ЕБСургуулийн сурагч Г.Булганзаяа  “Хэлмэгдүүлэлт гэж юу вэ?” сэдвээр,  Д.Энхтүвшин хэлмэгдүүлэлтэнд өртөж явсан өвөг эцгийнхээ тухай тус тус илтгэл тавьж сурагчидтай яриа өрнүүллээ.DSC_0361

Хэлмэгдүүлэлтийн үеэр Лүн сумын 123 иргэн хэлмэгдүүлэлтэнд өртсөнөөс 96 иргэн цагаатгагдаж, үлдсэн иргэд материал дутуу, архивт лавлагаа байхгүй гэсэн шалтгаанаар цагаатгагдаж чадаагүй юм байна. Эдгээр цагаатгагдсан 96 иргэнээс 12 иргэнд төрөөс нөхөн олговор олгогдсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9548
7867 / 82%
1040 / 11%
306 / 3%
335 / 4%