Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАЯНХАНГАЙ СУМ ТҮҮХТ 40 ЖИЛИЙНХЭЭ ОЙН ХҮРЭЭНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН БАЙНА

2017-09-18

Баянхангай сумын иргэд, төгсөгчид төрийн албан хаагчидтайгаа хамтран сумынхаа 40 жилийн ойн хүрээнд хандивын аян өрнүүлж сумандаа бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Баянхангай сумынхан дээрх ажлынхаа хүрээнд өөрийн сумын ЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөны гадна хөшөө, Далан тавтай хөшөө, Сумын өндөрлөгийн автомашины зогсоол, Наадмын талбайн засвар өргөтгөл, Халуун усны засвар, Соёлын төвийн засвар, сумруу орох хаалга зэргийг сэргээн засварлаж өнгө үзэмжийг дээшлүүлж Соёлын төвдөө хөгжим техник хэрэгсэлээр тусламж дэмжлэг үзүүлсэн байна.

196571788902486544670164122299375186801015n-ü-+-+-+ -à-»-+-¦-ì-é-¦-ì-+-+-¦-+ +¬-Ç-¦+¬+¬

Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хийхэд 100% иргэдийн хандивласан мөнгийг ашигласан бөгөөд барилга, байгууламжийн засварын ажлыг Төрийн албан хаагчид хийж гүйцэтгэжээ. Сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд санал, санаачлага гаргаж хандив өргөсөн нийт иргэд, төгсөгчид, болон засварын ажлыг хийж гүйцэтгэсэн төрийн албан хаагч нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.21552227927817554043459314149683n216220789278175507101261004640577n

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9548
7867 / 82%
1040 / 11%
306 / 3%
335 / 4%