Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙН ЗҮҮН БҮСИЙН СУМДЫН ИТХ-ЫН ТҮШИЦ ХУРЛУУД ХУРАЛДЛАА

2017-09-19

Зүүн бүсийн сумдын ИТХ-ын Түшиц Хурлын хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Эрдэнэ суманд боллоо. Хуралд Эрдэнэ, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Архуст, Баянжаргалан, Баян сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Хурлын Тэргүүлэгчид оролцов.




Сумдын ИТХ-ын дарга, хурлын тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нар Эрдэнэ сумын  Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Ногоон сор ХХК-ны өвөл зуны хүлэмж, Чингис хааны морьт хөшөөт цогцолбортой танилцан Есөн өрлөг жуулчны баазад хуралдан зохион байгуулалтын асуудал хэлэлцэн Зүүн бүсийн Түшиц хурлын нарийн бичгийн даргаар Баянжаргалан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга н.Туяасайханыг 100 хувийн саналаар сонгосон байна.

Мөн хуралдаанаар Түшиц хурлын хуралдааны дэг, ажиллах журам, 2017-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж харилцан туршлага, санал бодлоо солилцсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9548
7867 / 82%
1040 / 11%
306 / 3%
335 / 4%