Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​“НОГООН ДҮҮРЭГ” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2017-09-19

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хороо есдүгээр сарын 18-ны өдөр хуралдаж “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцав. 
Байгальд ээлтэй эко санал, санаачлагыг нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламжийг бий болгох, түүнийг арчлах, агаар хөрсний бохирдлыг багасгах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2,0-оос дээш хувьд хүргэн нэмэгдүүлэх замаар иргэд, олон нийтэд экологийн боловсролыг төлөвшүүлж ногоон хөгжлийг дэмжих зорилготой “Ногоон дүүрэг” хөтөлбөрийг дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид 22 дугаар тогтоолоор баталсан. 

Дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хийгдэж буй ажлуудын талаар гишүүдэд мэдээлэл өгч танилцуулав. 
Хурлын хорооны гишүүд дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэдээлэлтэй танилцаж,  Чингэлтэй хайрханы “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн”-ийн тохижилтын ажилтай газар дээр нь очиж танилцаж  дараах санал дүгнэлтийг гаргалаа. Үүнд: Эрчим хүчний хэмнэлттэй нарны зайн лед гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, Цахилгаан бага зарцуулдаг халаагуур нэвтрүүлэх талаар иргэдэд мэдээлэл хүргэх, мэргэжил арга зүйгээр ханган сурталчлах ажлыг зохион байгуулах, Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага, иргэдийн нөхөрлөл, бүлгүүдийн санал санаачлага, төслүүдийг дэмжих ажлуудыг эрчимжүүлж ажиллахыг анхааруулж Хорооны гишүүдийн 100 хувийн саналаар тус хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг “ Хангалттай” гэж дүгнэв. 
Чингэлтэй хайрханы “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн”-ийн нийт тохижилтын ажлын явц 86 хувьтай, ирэх 10 дугаар сарын сүүлээр ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна. 








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%