Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ААС ГАРСАН ТОГТООЛ ШИЙДВЭРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР 600 ГАРУЙ ИРГЭН САНАЛАА ӨГЧЭЭ

2017-09-19

Дархан-Уул аймгийн ИТХ-аас хэрэгжүүлж буй “ИТХ-ын хяналт-Оролцоо” төслийн хүрээнд аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс сүүлийн 10 жилийн хугацаанд гаргасан тогтоолуудаас нийтийг хамарсан, хэм хэмжээ тогтоосон болон хяналт шалгалтын чиглэлээр гарсан шийдвэрүүдийг сонгон авч, амьдралд хэрхэн нийцэж байгаа, иргэдэд хэрхэн үр өгөөжөө өгч байгаа талаар  урьдчилсан тандалт судалгааг явуулсан юм. 
Судалгааны дагуу 7 дугаар сарын 25-наас эхлэн 1 сарын хугацаанд Дархан-Уул аймгийн харьяа 4 сум, төрийн болон хувийн хэвшлийн ААНБ-уудын ажилчин албан хаагчид, бүх нам эвсэл, төрийн бус байгууллага, иргэдийн дунд санал асуулга явуулсан бөгөөд үүнд нийт 630 гаруй хүн хамрагджээ. 
Цаашид “ИТХ-ын хяналт-Оролцоо” төслийн хүрээнд иргэдээс ирүүлсэн саналуудыг судлан, үнэлэлт дүгнэлт өгч, цаашид тогтоол, шийдвэрийг сурталчлах, хяналт тавих журмыг боловсруулан хэрэгжүүлэхээр зорьж байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%