Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

21 АЙМАГТ АЧАА ТЭЭВРИЙГ НАЙДВАРТАЙ, ШУУРХАЙ ХҮРГЭХ НӨХЦӨЛ ДАРХАНД БИЙ БОЛЛОО

2017-09-19

Хот хооронд, орон нутгийн нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, авто тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, сум суурин хүртэл хүртээмжтэй болгох, эрэлтэд нийцсэн тээврийн үйлчилгээг бүрдүүлэх зорилгоор Монгол шуудан ХК болон Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт энэ оны 4-р сард гарын үсэг зурсан.Тэрхүү санамж бичгийн биелэлтийн нэг нь Дархан хотод хэрэгжиж эхэллээ. Дархан-Уул аймгийн Авто тээврийн төв, Монгол шуудан ХК-ийн Дархан салбар хамтран Улаанбаатар хот болон нийтийн тээврийн үйлчилгээг Дархан хотоос шууд хүргэж байгаа Орхон, Булган, Хөвсгөл зэрэг аймаг руу ачаа тээврийг өдөр бүрийн цагийн хуваарийн дагуу хүргэх боломжийг нээлээ. Ингэснээр иргэдийн хэлж сурснаар дайвар гэх ачаа болон овор хэмжээг үл хамааран харгалзах эзэнгүй ачааг нэг аймгаас нөгөө аймаг руу найдвартай, түргэн шуурхай хүргэх нэгдсэн сүлжээг бий болгож байгаа юм. Дархан хотоос нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж байгаа аймгуудаас гадна 21 аймагт ачаа тээврийг хүргэх боломжтой. Ачааны үнийн тарифыг Монгол шуудан ХК-ийн үнийн жишгээр тогтоосон аж. Тодруулбал нэг иргэн 1-р бүс буюу 301 километрт /Дархан-Улаанбаатар/ бичиг баримт, ачаа, тээш өгсөн тохиолдолд овор хэмжээ килограммаас шалтгаалан төлбөрөө төлнө.0-100 гр хүртэлх бичиг баримт, захидал 2000 төгрөг.100граммаас илүү гарсан тохиолдолд 100гр тутамд 500 төгрөгийн нэмэгдэлтэй, логистик илгээлтийн тухайд 2килограмм хүртэлх ачаа 3000 төгрөг, илүү гарсан бүрэн бус 1кг тутамд 800 төгрөг, ачаа тээш хадгалалт нь өдрийн 1000 төгрөг , хоногоор буюу 24 цаг хадгалсан тохиолдолд 2000 төгрөг байхаар тусгажээ.Хоёрдугаар бүс буюу 301-1000 хүртэлх километрт 2кг ачаа 4500 төгрөг бүрэн бус 1 кг тутамд 1000төгрөг, гуравдугаар бүс буюу 1001-ээс дээш км-т 7000 төгрөг бүрэн бус буюу 2кг-аас илүү гарсан ачаа тутамд 1500 төгрөг төлөх ажээ. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, хууль бус тээвэрт өгсөн ачаа тээш нь эзэндээ очдоггүй байдал, үнийн хөөрөгдлийг таслан зогсооход оршиж байгааг Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвийн дарга Б.Наранбаатар онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%