Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАВ

2017-09-18

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 8-р сарын 31-ний өдрийн 97 дугаар тогтоолоор “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн ажлын явц, “Хоршоог хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, аймаг хөгжүүлэх сангаас авсан зээлийн зориулалт, зарцуулалт, зээлийн эргэн төлөлт түүний үр дүнг шалгах Ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Жаргалмаагаар ахлуулан байгуулсан бөгөөд тус ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Нямдорж, төлөөлөгч Б.Наранбат, Хөдөлмөр Халамж үйлчилгээний Газрын Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.Энхтунгалаг, Ажлын албаны ажилтан Д.Оюунсайхан, нар орж ажиллалаа.

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбатын баталсан удирдамжийн дагуу тус ажлын хэсэг  9-р сарын 11-ээс 9-р сарын 14-ны өдрүүдэд Бүрэн Эрдэнэсант, Цээл, Угтаалцайдам, Баянхангай сумдад ажиллав.  

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн ажлын явц, “Хоршоог хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, аймаг хөгжүүлэх сангаас авсан зээлийн зориулалт, зарцуулалт болон хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлтийн талаар бодит байдалтай танилцан ажилласан бөгөөд ажлын хэсгийн дүн мэдээг 9-р сарын 21-ний өдрийн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн XIII хуралдаанд танилцуулах юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9548
7867 / 82%
1040 / 11%
306 / 3%
335 / 4%