Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

2017-09-20

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр 2017.09.19 ны өдөр хуралдав. Ээлжит хуралдаанаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б. Мөнхчулуун Хаяг, дугаар олгох тухай мэдээлэл хийв. Дархан сумын нэг иргэн, хоёр аж ахуй нэгжид хаяг дугаар олгох асуудлыг Тэргүүлэгчид дэмжив.

Түүнчлэн тус хурлаар Төрийн дээд одон медальд шагнуулахаар тодорхойлогдсон 20 хүний материалтай танилцаж, хэлэлцсэн юм. Үүнд: “Алтан гадас” одонгоор 8, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 12 хүнийг тус тус шагнуулахаар хамт олон, аймаг, сумын Засаг дарга, харьяалах дээд байгууллагаар дэмжигдэн ирсэн бөгөөд Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар аймгийн Засаг даргад уламжлав.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%