Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ИТХ-ЫН ХЯНАЛТ-ОРОЛЦОО” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ӨНДӨР ҮНЭЛГЭЭ ӨГӨВ

2017-09-20

    Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс аймаг, дүүрэг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөөллийн болон хяналтын чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжих тэтгэлгийг зарласан бөгөөд Дархан-Уул аймгийн ИТХ-аас боловсруулсан “ИТХ-ын хяналт-Оролцоо” төсөл шалгарч, одоо төслийг хэрэгжүүлэх шатандаа явж байна.
Тэгвэл өнөөдөр /2017.09.20/  “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нэгж “ИТХ-ын хяналт-Оролцоо” төслийн хэрэгжилтийн явц, тайлантай танилцах зорилгоор манай аймагт ажиллалаа.
“ИТХ-ын хяналт-Оролцоо” төсөл нь аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан тогтоол шийдвэрүүд амьдралд хэрхэн нийцэж байгаа болон тогтоолын хэрэгжилт, үр дүн  ямар байгаа, иргэдэд хэр үр өгөөжөө өгч байгааг судлан, үнэлэлт дүгнэлт өгч, цаашид тогтоол, шийдвэрийг сурталчлах, хяналт тавих журам боловсруулах үндсэн зорилготой юм. 
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд “ИТХ нь нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавина” хэмээн заасан боловч ч гаргасан шийдвэрүүд нь амьдрал дээр хэрхэн нийцэж, иргэдэд үр өгөөжөө хэр өгч байгааг хянаж, мониторинг хийх, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавих, хяналтын чиг үүргээ сайжруулах  асуудал дутагдалтай байна. 
Тиймээс “ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих журам” боловсруулснаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоо сайжирч, орон нутгийг хөгжүүлэх, иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх тэдний эрх ашгийг хамгаалах талаар гарсан санал санаачилгыг шийдвэрт тусгах, ИТХ-ын Төлөөлөгч, иргэд олон нийтийн харилцаа улам ойртож, сонгуульт төлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлж, ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан шийдвэр нь тодорхой бодит байдалд нийцсэн, үр дүнтэй, орон нутгийн нийгэм, эдийн засгийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, иргэдэд үр өгөөжөө өгөх зэрэг олон талын ач холбогдолтой хэмээн Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, төслийн багийн ахлагч Р.Тунгалаг-Эрдэнэ онцоллоо. 
Мөн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн Зохицуулагч Г.Золжаргал: “ИТХ-ын хяналт-Оролцоо” төслийн гол санаа, агуулга, ач холбогдол нь Монгол улсад анхдагч болж байгааг онцлоод төслийн үр дүнд Хурлын байгууллагын хуулиар олгогдсон хяналтын чиг үүрэг бүрэн хэрэгжих боломж нэмэгдэх юм” гэв. 
Төслийн багийнхан мөн Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нартай уулзалт хийсэн юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%