Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ээлжит хуралдаан есдүгээр сарын 20-ний өдөр болов.
Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн А.Дамцагдорж, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Ө.Эрдэнэхүүг төлөөлж Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хошууч С.Цэнгэл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн М.Цэцэгээг төлөөлж Д.Одмаа, ЗДТГ-ын хуулийн тасгийн эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Батмөнх, дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва, ИТХ-ын Ажлын албаны Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн ГХУС, ЦАУЗБ ажил, шашин сүм хийдийн харилцаа хариуцсан ажилтан, зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл нар оролцлоо.
Энэ удаагийн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн “19 хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багийн гишүүд, Гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн нэгдсэн сургалт зохион байгуулах” асуудлыг хэлэлцэж Тогтоолын төслийг гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа. Энэ удаагийн ээлжит сургалтыг аравдугаар сарын 1-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна
.