Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь “төслийн баг Дархан суманд ажиллав

2017-09-21

Монгол Улсын Их Хурлын тамгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь ” төсөл орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Уг төслийн хүрээнд ИТХ-уудын хяналтын чиг үүрэг болон иргэдийн оролцоотой шийдвэр гаргах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор тэтгэлэгт хөтөлбөр зарлаж Дархан-Уул аймгийн ИТХ-ын ажлын алба 4 сая төгрөгийн төсөл бичиж шалгарчээ. Төсөл хэрэгжүүлж буй аймгийн үйл ажиллагаатай танилцах, хяналт тавихаар Улаанбаатар хотоос төслийн зохицуулагч Г.Золжаргал, төслийн ажилтан Т.Чулуунцэцэг нар 2017.09.20 ны өдөр манай аймагт ажиллав. Үдээс хойш Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням хүлээн авч уулзав.

Энэ үеэр ИТХ-дад хэрэгцээ шаардлагатай үлгэрчилсэн дүрэм журам, сайн туршлагын эмхэтгэл, нутгийн удирдлагын талаарх иргэдийн боловсрол, хяналтын чиг үүргийг сайжруулах гарын авлага хэрэгцээтэй байгааг хөндөв ярив. Түүнчлэн төслийн багийхан Дархан сумын 18 багийн ИНХ-ын дарга нартай уулзалт хийсэн байна. Анхан шатны нэгжид ажиллах багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулах, тогтоол шийдвэрийг иргэдэд сурталчлах талд анхаарах, Багийн Засаг дарга, багийн ИНХ-ын дарга нарын ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг олон асуудлын талаар харилцан ярилцлаа. “ Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь  “ төслийн зүгээс ирэх 10-11 сардаа багтаж Багийн ИНХ-ын дарга нарыг хамруулсан бүсийн хэмжээний сургалтыг зохион байгуулна гэсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%